/2023.01.18/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60 км, Манлай сумаас баруун тийш 70км-т Ноён сумаас оторлож явсан малчин айлд 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага яаралтай тусламжийн төвд иржээ.
Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон Манлай сумын ЭМТ-ийн баг, Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварчээ.
Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд талархал илэрхийлье!
Эх сурвалж: ЭМЯ