Сувилахуйн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сувилахуйн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

/2023.01.18/: УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хатагтай Чой Юн Сүк Үндэсний асамблейн Нийгмийн халамжийн байнгын хороо, Гэр бүл эмэгтэйчүүдийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд БНСУ-ын Ербнхийлөгчийн Шилжилтийн хорооны Ковид 19-ийн үед яаралтай хариу арга хэмжээ авах тусгай хорооны гишүүнээр ажиллаж байсны хувьд Монгол Улстай ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцав.

Чой Юн Сүк гишүүний үндсэн мэргэжил сувилахуйн чиглэлийнх учраас БНСУ-ын Сувилагчдын нийгэмлэгээр дамжуулан манайд сувилахуйн чиглэлээр боловсон хүчнийг чадавхижуулах, шинэ шинэлэг арга зүйд сургахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн бол манай талаас БНСУ-тай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээ, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлж, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Жагсаалын үеэр Грета Тунбергийг баривчилжээ
Жагсаалын үеэр Грета Тунбергийг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.