Жагсаалын үеэр Грета Тунбергийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаалын үеэр Грета Тунбергийг баривчилжээ

Greta Thunberg detained by German police during coal village protests -  National | Globalnews.ca

/2023.01.18/: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг баруун Германы нэгэн жижиг тосгонд жагсаалд оролцож байхад нь цагдаа нар баривчилжээ.

Нүүрсний уурхайг өргөтгөхийн тулд ойролцоох Лутзерат тосгоныг нураах шийдвэр гарсантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Тунбергийг баривчлаагүй бөгөөд тухайн бүсээс холдуулж бичиг баримтыг нь шалгасны дараа хамт саатуулагдсан хүмүүстэй нь хамт ямар ч ялгүй суллана гэв.

Greta Thunberg detained by police while taking part in German coal mine  protest | Euronews

Нүүрсний уурхайг өргөжүүлж ашиглаж байгаа нь Германы хэтийн бодлого болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилттой нийцэхгүй байна хэмээн жагсагчид шүүмжилж байна.

Хүрэн нүүрс нь нүүрсний хамгийн бохир төрөл бөгөөд Люцерат орчмын бүс нутгаас жил бүр 25 сая тонн нүүрс олборлодог аж.

Оросоос нийлүүлэх хийн тасалдалтай холбоотойгоор Германы эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд нүүрсний уурхайнуудаа өргөтгөх шаардлагатай гэж Германы засгийн газар үзэж байна.

Жагсаалыг зохион байгуулагчид бямба гаригт 35,000 орчим жагсагч оролцсон гэж мэдэгдсэн бол цагдаа нарын мэдээлснээр тэдний тоо 15,000 дөхсөн байна.

Эх сурвалж: ВВС

Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд ирэх 21-ний өдрөөс өөрчлөлт орно
Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд ирэх 21-ний өдрөөс өөрчлөлт орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.