Н.Алтанхуяг: Ард түмний баялаг гадны банкны гарт очих нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Ард түмний баялаг гадны банкны гарт очих нь

/2023.01.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв. Тэрээр:

-Өчигдөр чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хуулийн 7.4-т Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зүйл заалт орж ирж байна. Банкууд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу.

Манай бүх лицензүүд эдгээр банкны барьцаанд очих вий гэж санаа зовж байна. Энэ утгаараа монголын ард түмний газрын баялаг аль нэг хөрөнгө оруулалтын нэртэй банкны өмч болж хувирах болов уу. Та нар үүнийгээ сайн судалж үзэж, ярьсан уу. Лицензийг банканд барьцаалж болохгүй. Шинэ үндсэн хууль мөрдөгдөөд 30 гаруй жил болж байна. Гэтэл манай улсын эдийн засагт дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа нь Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.

Хөрөнгө оруулалтын хуулийг Б.Жавхлан санаачилсан юм байна лээ. Та нар бантан хутгав аа. Ард түмний баялаг цөөн хүний гарт очих нь. Гадны банкны гарт очих нь. Эцэст нь юу ч үгүй хоцрох вий дээ. Та нар энэ хуулийн төслөө дахиж яриарай гэж хүсэж байна. Уг хуулийг яаруу сандруу оруулж ирж байгааг би сэжиглэж байна. Ард түмний байгалийн баялагынхаа эзэн байх боломжийг хулгайлж болохгүй. Энэ бол хуулийн хулгай шүү. Та нар сайн тунгааж бодоорой гэв.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.