АНУ-ын баазуудыг ОХУ -аас эрчим хүчний нөөц худалдан авахыг хориглолоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын баазуудыг ОХУ -аас эрчим хүчний нөөц худалдан авахыг хориглолоо

Pentagon confirms some Colombians accused of Haiti leader's killing had US  training

/2021.08.28/ АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/-наас Европ дахь цэргийн баазуудаа ОХУ-аас эрчим хүчний нөөц худалдан авах гэрээ байгуулахыг хоригложээ.

Пентагоны мэдэгдлийг Холбооны бүртгэлийн вэбсайтад байрлуулсан байна. Тус баримт бичгийг 8-р сарын 30-нд албан ёсоор нийтлэх аж.

Баримт бичигт "Пентагон нь 2020 оны батлан хамгаалах төсвийн хэсгийн хэрэгжилтийг хангах үүднээс Холбооны батлан хамгаалахын худалдан авах ажиллагааны журмын (DFARS) хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах эцсийн дүрмийг нийтэлж байна. Энэ хэсэгт “ОХУ-аас Европ дахь цэргийн баазад нийлүүлэх эрчим хүчний нөөцийг худалдан авах гэрээ байгуулахыг хориглосон болно” гэж тус заасан байна.

Гэсэн хэдий ч Пентагон уг дүрэмд заасан зүйл заалтыг үл харгалзан Турк улсын Азийн талд хамаарах нутагт уг хориг үйлчилэхгүй, энэ хориг нь зөвхөн Европт хамааралтай болохыг онцлон тэмдэглэжээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн департаментаас сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан гэх хэрэгт холбогдуулан Вашингтон ОХУ-ын эсрэг шинэ хоригыг есдүгээр сарын 7-ны өдрөөс авахаа мэдэгдсэн юм.

Тус хоригт ОХУ-аас зарим төрлийн галт зэвсгийг импортлох, түүнчлэн цөмийн болон пуужингийн бүтээгдэхүүн, технологийн экспортод хязгаарлалт тавих талаар яригдаж байгаа ажээ.

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил хугацаандаа дуусна
10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил хугацаандаа дуусна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.