/2023.01.12/: Лхагва гарагийн орой Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотын уулзвар дээр автомашин явган зорчигчдыг дайрснаас таван хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Уг осол болох үед иргэд дөрвөн замын уулзварын явган хүний гарцаар гарч байсан бөгөөд гэнэт хар өнгийн жийп машин тэднийг дайрч өнгөрсөн байна.
Орон нутгийн эрх баригчид цагдаа нар Гуандун мужийн иргэн 22 настай жолоочийг уг осолд буруутган баривчилж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдэв.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр цагдаа, эмнэлгийн ажилтнуудыг яаралтай илгээсэн бөгөөд хохирогчдын тоог мөн баталжээ.
Төрийн мэдлийн China News Service-д нэгэн гэрч ярилцлага өгөхдөө, машин уулзвар дээр явган зорчигчдыг дайрсан ч зогсолгүй цааш давхисан тухай ярьсан байна.
Эх сурвалж: CNN