Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гаргалаа

/2023.01.12/: Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ.

Энэ хүрээнд "Урлаг, спортын алдартнууд" цувралын үргэлжлэл болгон "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй юм.

Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

Эх сурвалж: Монголбанк

ВИДЕО: “Ердөө 90 минут“ бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл хийж байна
ВИДЕО: “Ердөө 90 минут“ бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл хийж байна
 
ВИДЕО: “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна
ВИДЕО: “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.