ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын 17 хүнийг ажлаас нь чөлөөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын 17 хүнийг ажлаас нь чөлөөллөө

/2023.1.11/ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ковидын тухай түр хуулиар томилогдоод байсан дараах албан хаагчдыг чөлөөллөө.

  1. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл,
  2. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Жаргалсайхан,
  3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,
  4. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн,
  5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
  6. Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
  7. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл,
  8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж,
  9. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж,
  10. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай,
  11. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
  12. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан,
  13. Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул,
  14. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал,
  15. Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун,
  16. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
  17. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Мөн Усны газрын дарга Ш.Мягмарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Маргааш -16 хэм, цас орж, явган шуурга шуурна
Маргааш -16 хэм, цас орж, явган шуурга шуурна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.