С.Батдөлийн гэрээс 6 орон сууцны гэрчилгээ, 4 төрлийн валют хураан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийн гэрээс 6 орон сууцны гэрчилгээ, 4 төрлийн валют хураан авчээ

/2023.01.09/ Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын нэр бүхий ажилтныг баривчилсан. Тодруулбал, Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7,4 тэрбум төгрөгийг хураан авсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа н.Ганчулуун:

-Нэгжлэгээр 7,4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют бэлнээр хураан авсан. Мөн 6 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад шаардлагатай эд зүйлсийг хурааж авсан байгаа. Хэргийн холбогдогч Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6-д заасан Мөнгө угаах, 18.3 Татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 Хахууль авах гэсэн зүйл ангиудаар шалгаж байна.

Мөн өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цаашид хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналтын дор цагдаагийн байгууллага болон АТГ ажиллаж байна гэлээ.

Тайлбар байхгүй.

АТГ-аас зэвсэгт хүчний 4 албан тушаалтантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ
АТГ-аас зэвсэгт хүчний 4 албан тушаалтантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.