Б.Энхбаяр: Хөгжлийн банкны сонсголоор олон нийтэд хүрээгүй мэдээллүүд ил болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны сонсголоор олон нийтэд хүрээгүй мэдээллүүд ил болно

/2023.01.09/ Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан байдаг. Хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг дараах өдрүүдэд зохион байгуулна. Үүнд,

  • Эхний сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд
  • Хоёрдугаар сарын 6-10-нд
  • Гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулна.

Сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Өмнө нь эдгээр төсөл хөтөлбөрт огт шалгалт хийж байгаагүй. Олон нийтэд хүрээгүй, өмнө нь огт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулагдаж байгаагүй мэдээллийг энэ сонсголоор сонсоно. Нээлттэй сонсгол Ерөнхий сонсголоос ялгаатай. Нээлттэй сонсголыг МҮОНРТ-ээр олон нийтэд шууд дамжуулна гэлээ.

СЭМҮТ: 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна
СЭМҮТ: 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.