СЭМҮТ-өөс Хүүхэд, өсвөрийн клиникд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дунд нэгэн судалгаа явуулжээ.
Уг судалгаанд сүүлийн 5 жилийн хугацаанд 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэт их хэрэглээнээс үүссэн эмгэг ихээхэн тохиолдсон тэр дундаа нийт эмгэг тохиолдсон хүүхдүүдийн 99 хувь эрэгтэй хүүхэд байна гэх дүгнэлт гарчээ.
Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ нь нойргүйдэл, сэтгэл түгшил, сэтгэл гутрал цаашлаад өсвөр үеийнхний амиа хорлолтод шууд болон шууд бус замаар нөлөө үзүүлдэг байна.
Цахим хэрэглээний хамаарлыг дотор нь хэд хэдэн төрөлд хуваан үздэг:
- Текстийн хамаарал: Твиттер болон хүмүүсийн сэтгэгдлийг унших хамаарал
- Ухаалаг утасны хамаарал: Зурагт болон видеог хэтрүүлэн үзэх,
- Цахим тоглоомын хамаарал: Компьютер болон телевиз, гар утас, таблет зэргийг ашиглан удаан хугацаагаар олон цагийн давтамжтайгаар тоглох болон онлайн мөрийтэй тоглоом
Эдгээр шинж тэмдгүүдийн нэг нь танай хүүхдэд илэрч байгаа бол та харъяа аймгийн болон дүүргийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ба 1800-2000 гэсэн 24 цагийн зөвлөгөө, мэдээллийн утсанд хандах боломжтой аж.
Эх сурвалж: ЭМЯ