/2022.12:08/: Өнөөдөр гадаа харьцангуй дулаахан байгаа хэдий ч нийслэлийн агаарын бохирдол маш их байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой байгааг харуулжээ. Уг байршил дахь агаарын чанарын индекс 443 буюу Маш их бохирдолтой байна.
Засгийн газраас агаарын чанарыг сайжруулах үүднээс утаа гаргадаггүй зуух, шүүлтүүртэй яндан, сайжруулсан шахмал түлш зэргийг нэвтрүүлээд байгаа хэдий ч агаарын бохирдол буурахгүй л байна.
Яг одоогийн байдлаар Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, Толгойт орчимд хамгийн их бохирдолтой байгаа бөгөөд хамгийн цэвэр агаартай хэсэгт Богд хааны ордон музей, Мишээл экспо, Ургах наран орчимд байна.
Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.
Зөвлөгөө
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Agaar.mn