Оросууд Украины 600 цэргийг хөнөөсөн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд Украины 600 цэргийг хөнөөсөн гэв

A woman stands at the site of a missile strike that occurred during the night in Kramatorsk

/2023.01.09/: Оросуудын пуужингийн довтолгоо Украины 600 цэргийг хөнөөсөн тухай мэдэгдлийг Украин "Оросын суртал ухуулга" гэж нэрлэв.

Украины зүүн хэсгийн Краматорск хотод "пуужингийн цохилт" өгсний улмаас Украины 600 гаруй цэрэг амиа алдсан гэж Москва мэдэгдээд байгаа юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины армийн түр оршин суудаг барилгуудад цохилт өгөх үеэр Украины 600 гаруй цэргийн алба хаагч амиа алдсан. Цохилт өгөх үед Украины 1300 гаруй цэрэг хоёр барилгад байрлаж байсан гэж Москва мэдэгдсэн юм.

Оросууд Макиевкад амь үрэгдсэн Оросын 89 цэргийн өшөөг авахын тулд энэ халдлагыг хийсэн бөгөөд үүнийгээ "хариу цохилт" гэж нэрлэжээ. Украины тал энэ үйл явдлын улмаас 400 орчим хүн амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череваты “Энэ бол Оросын суртал ухуулгын бас нэг хэсэг” гэж ВВС-д ярьсан байна.

Халдлага үйлдсэн байршил нь ОХУ-аас өгсөн дотуур байрны тоотой таарч байгаа бөгөөд тус халдлага 28, 47 дугаар мэргэжлийн сургуулиудын ойролцоо болсон байна.

Ukraine denies Russian claim it killed hundreds of soldiers | Euronews

Гэсэн хэдий ч эдгээр хоёр барилгад хүчтэй цохилт өгсөн эсвэл ОХУ-ын мэдэгдээд байгаа тооны олон хүн амиа алдсан болохыг харуулсан нотолгоо одоогоор байхгүй байна.

Газар дээрх мэдээллүүд Кремльтэй зөрчилдөж байна

Украин дахь ВВС-ийн сурвалжлагч Жеймс Уотерхаус хэлэхдээ, "ОХУ-ын 36 цагийн гал зогсоох хэлэлцээр дууссаны дараа бид Краматорск хотод долоо орчим дэлбэрэлт болсныг мэдэрсэн.

Дэлбэрэлтийн долгионд чичрэх цонхны чимээг сонсоод бид хамгаалах байр руу явахаар шийдэв. Тэр үед бид бүдэгхэн дуугарах чимээ, хэд хэдэн агаарын довтолгооноо хамгаалах дуут дохиог сонссон" гэжээ.

Хотын дарга эвдэрсэн барилгуудын зургийг нийтэлж, дэлбэрэлтийн улмаас боловсролын хоёр барилга, найман орон сууцны хороолол, гараж эвдэрсэн гэв.

Ukraine denies Russian claim it killed 600 soldiers as both countries carry  out prisoner exchange | Herald Sun

Мөн тэрээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 36 цагийн турш гал зогсоох хэлэлцээрийг хийсний дараа Украйны янз бүрийн бүс нутгийг шөнөжин буудлаа. Энэ нь гал зогсоох хэлэлцээрийг Москва дагаж мөрдөөгүй гэдгийг нотолж байна" гэсэн юм.

Украины албаныхны мэдээлснээр зүүн хойд хэсгийн Харьков мужид нэг хүн амиа алдсан байна.

Мөн өмнөд хэсгийн Запорожье, Мелитополь хотуудад дэлбэрэлт болжээ.

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр багавтар үүлтэй, 6-8 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 6-8 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.