Н.Учрал: Цагаан сараас өмнө угийн бичиг хөтлөх цахим системийг нээнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Цагаан сараас өмнө угийн бичиг хөтлөх цахим системийг нээнэ

/2023.01.06/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-ЦХХХЯ-наас угийн бичиг хөгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байгаа юм байна. Энэ маш зөв. 2012-2016 онд манай эмэгтэй гишүүдийн бүлэг угийн бичгийг дэлгэрүүлэх, хөтлөх чиглэлд ажлууд зохион байгуулж байсан. Үүнийгээ маш сайн сурталчилмаар байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Манай яамнаас угийн бичиг хөтлөх ажилд нэлээд онцгой анхаарч байгаа. Хувийн хэвшлийнхний зүгээс энэ ажилд маш олон санаачлага гаргаж, "ХУР" системтэй холбож байгаа. Мөн Цагаан сараас өмнө угийн бичиг хөтлөх цахим системийг нээх төлөвлөгөөтэй байна. Энэ чиглэлээрх УИХ-ын тогтоол батлагдсан байгаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачлага ч бий. Тиймээс энэ ажлыг цаашид хэрэгжүүлнэ.

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Монгол Улсад болно
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Монгол Улсад болно
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.