Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах талаар хэлэлцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах талаар хэлэлцэв

/2023.01.05/ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох ажлыг тусгасны дагуу нуурт живсэн машин, тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх, татан гаргах дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн хуралдаан болж, судалгааны явцад илрүүлсэн техник хэрэгслийн байршил болоод татан гаргах ажиллагааг зохион байгуулах аргачлалын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн тооцоо судалгааг үндэслэн бүтээсэн туршилт гүйцэтгэлийн жижгэрүүлсэн загварыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжөөр хийх боломжтой боллоо
Гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжөөр хийх боломжтой боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.