Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн автомашинтайгаа живжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн автомашинтайгаа живжээ

/2023.01.04/: Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан 3 зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин мөс цөмөрч тус нууранд живсэн тухай дуудлага Онцгоай байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Онцгой байдлын алба хаагчдыг очиход “УАЗ-3303” загварын автомашин Хөвсгөл нууран дээгүүр зорчин яваад мөс цөмөрч живсэн байсан бөгөөд 2 зорчигч автомашинаасаа бууж амжсан байжээ.

Харин зорчигч Э 49 настай, эрэгтэй нь тус нууранд автомашинтайгаа живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Л.Жавхлан: Айлын эрх хүүхэд 70 хүрсэн ч зангаа тавихгүй байх нь бий
Л.Жавхлан: Айлын эрх хүүхэд 70 хүрсэн ч зангаа тавихгүй байх нь бий
 
Ерөнхий сайд Говийн бүсийн үйлдвэрүүдтэй танилцлаа
Ерөнхий сайд Говийн бүсийн үйлдвэрүүдтэй танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.