Та баян болохыг мөрөөдөж байсан уу? Хэрэв танд олон сая доллар байсан бол юу худалдаж авах байсан бэ? Хэрэв та хэдхэн доллар зарцуулж байж сая сая доллартай болох юм бол яах вэ? Энэ бол сугалааны бизнес эрхлэгчдийн танд бэлтгэдэг өгөөш юм.
Сугалаа бол мөнгө босгоход ашигладаг мөрийтэй тоглоомны нэг хэлбэр юм. Энэ нь их энгийн бөгөөд таныг маш бага мөнгөөр сугалаа сугалуулан хэдэн сая доллар хожих боломжтой гэж итгүүлж байдаг.
Сугалаанд хожиход ямар нэгэн ур чадвар шаарддаггүй цэвэр азны асуудал гэдгийг хүн бүхэн мэднэ. Өнөөдөр дэлхий даяар олон төрлийн сугалаа байдаг бөгөөд "50/50" хувийн магадлалтай энгийн сугалаанаас эхлүүлээд хэдэн сая долларын хонжвортой жекпот бүхий олон улсын сугалаа хүртэл байдаг.
Тэгэхээр Jackpot буюу супер хонжвор хожих хир магадлал байдаг вэ? Хэдийгээр магадлал нь олон хүчин зүйлээс хамаарах боловч хэд хэдэн жишээг харцгаая.
Лотто сугалаа гэхэд сугалааны тохиролд 49 тооноос бүрдсэн 6 тоог сонгоход таны супер хонжвор хожих магадлал (6 дугаарыг зөв сонгосноор) 13,983,816-д 1 байна. Энэ нь бараг 14 саяд 1 гэсэн үг. Хэрэв та ийм маягаар долоо хоног бүр нэг сугалааны тасалбар худалдаж авбал 269,000 жилд нэг удаа хожиж болох аж. Хүн хэд насалдаг билээ.
Харамсалтай нь, олон сугалааны тохирол дээр дурдсан хувилбараас ч дор байдаг. Жишээлбэл, алдартай Mega Millions олон улсын сугалаанд хожих магадалал 175,711,536-д ойролцоогоор 1 байна.
Хэрэв магадлал маш муу юм бол яагаад ийм олон хүмүүс сугалааны тасалбар дээр мөнгө үрдэг вэ? Энэ бол гайхалтай асуулт. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь аз завшаан, хурдан баяжихын тулд хийдэг зугаа цэнгэл болсон нэг хүчин зүйл юм.
Тэгэхээр та сугалааны тасалбар дээр мөнгө зарцуулах ёстой юу? Эцсийн эцэст их мөнгө хождог хүмүүс байдаг. 2007 онд хоёр хүн 390 сая долларын Mega Millions жекпотыг хувааж авсан нь дэлхийн хамгийн том жекпот болсон юм.
Энэ аз танд тохиох магадлал нь аянгад цохиулах магадлалаас 20,000 дахин бага байна.
Эх сурвалж: wonderopolis