“Амьдралын мод“ хөтөлбөрийг 8 цэцэрлэг дээр туршина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амьдралын мод“ хөтөлбөрийг 8 цэцэрлэг дээр туршина

/2023.01.03/: “Амьдралын мод" сургалтын хөтөлбөр болон дагалдах сургалтын хэрэглэгдэхүүн, цахим систем нь СӨБ-ын сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол арга зүй нь “Зохиолд суурилсан нэгдмэл арга зүй” байдаг тул олон суралцахуйн зорилтыг нэг зохиолоор дамжуулан олгох боломжтой.

Энэхүү аргазүйн хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнүүд нь хоорондоо уялдаа хамааралтай, тоглоом, үлгэр, бүтээлч үйл нь бүгд сургалт, үйл ажиллагаагаар олгох агуулгуудыг уялдаа хамааралтайгаар нэгтгэсэн байдаг.

May be an image of text that says 'elf curriculum "амьдралын мод" себ сургалтын цогц шийдэл хетелберийн туршилтын тесел хувилбарт хетелбер тесел себ- себ-ийн уйлчилгээнд тооноосчанарт чанарт шилжих'

Иймд энэхүү аргазүйг Монгол Улсад хэрхэн тохиромжтойгоор нэвтрүүлэх цаашлаад түгээн дэлгэрүүлэх боломжийг тандах ажлыг ийнхүү эхлүүлж байна.

СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй доорх хэрэгцээ шаардлагуудыг “Амьдралын мод” сургалтын хөтөлбөрөөр дамжуулан цогцоор нь шийдэх, боломжийг илрүүлэхээр зорьж байна. Үүнд:

  1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэглэгдэхүүний хангалтыг чанаржуулах, нэмэгдүүлэх;
  2. Хүүхдийн сурах, хөгжих үйл явцад туслах эцэг эх, гэр бүлийн хандлага, ур чадварыг дээшлүүлэх;
  3. Үнэлгээний систем, тогтолцоог тогтмолжуулах.

ТУРШИЛТЫН ЗОРИЛТ

Хүүхдийн хөгжил:

  • "Амьдралын мод" сургалтын хөтөлбөрийн хүүхдийн хөгжил, дадал
  • хэвшлийг эзэмшихэд үзүүлж буй нөлөөг илрүүлэх;
  • Сургуулийн өмнөх боловсролыг сургалтын хэрэглэгдэхүүний
  • тусламжтайгаар жигд стандарттайгаар хүргэх боломжийг илрүүлэх;
  • Үнэлгээний арга зүйг тогтмолжуулж хүүхдийн хөгжлийн ахицыг тогтмол,
  • бодитой үнэлэх боломжийг илрүүлэх;
  • Багшийн өдөр тутмын үйл ажиллагаа, багшлахуй:
  • "Амьдралын мод" сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргачлал, арга зүй нь багшлахуй болон багшийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсэхийг илрүүлэх;
  • Сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан багш нарын ачааллыг бууруулах эсэх;
  • Сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан багш нарын хүүхдэд хүрч ажиллах нөхцөл, чадамжийг сайжруулах эсэхийг илрүүлэх аж.

Эх сурвалж: БЕГ

Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой
Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.