СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна

/2022.12.28/ Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулж байна.

Хур тунадас: 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 28-нд говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд зарим газраар, нэгдүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд зарим газраар, нэгдүгээр сарын 1-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна

Тайвань цэргийн алба хаах хугацааг нэг жил болгож сунгалаа
Тайвань цэргийн алба хаах хугацааг нэг жил болгож сунгалаа
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.