/2022.12.28/: Тайвань Улс Хятадаас ирж буй аюул заналхийллийн улмаас цэргийн алба хаах хугацааг дөрвөн сар байсныг нэг жил болгож сунгана гэж Ерөнхийлөгч Цай Ин Вэн мэдэгдэв.
Тэрээр 4 сар цэргийн бэлтгэл сургуулилт хийх нь Тайваний батлан хамгаалахын хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон гэв. Хугацааг сунгах нь "хэцүү шийдвэр" байсан ч арлын ардчилсан амьдралын хэв маягийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байсан шийдвэр гэж нэмж хэлэв.
Хэн ч дайныг хүсэхгүй. Үүнийг Тайванийн засгийн газар, ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэг ч хүсэхгүй байна. Гэхдээ амар амгалан тэнгэрээс буудаггүй. Бид дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд дайнд идэвхтэй бэлтгэх хэрэгтэй бөгөөд дайныг зогсоохын тулд дайн хийх чадвартай байх хэрэгтэй.
Энэхүү шинэчилсэн хугацаа нь 2024 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд 2005 оноос хойш төрсөн эрэгтэйчүүдэд хамаарах аж.
Өмнө нь тус улс 2018 онд цэргийн алба хаах хугацааг нэг жил байсныг дөрвөн сар болгон богиносгож байсан юм.
Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, шинэ тогтолцооны дагуу цэргийн алба хааж байгаа бүх хүмүүс 44 долоо хоногийн хуурай газрын бэлтгэлээс өмнө найман долоо хоногийн цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдах ёстой аж.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сарын цалинг 195 доллараас 650 гаруй доллар болгон нэмэгдүүлнэ гэж Цай хэлэв.
Эх сурвалж: CNN