БНХАУ хилээ нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ хилээ нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ

/2022.12.27/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ хилээ нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр:

Боомтын сэргэлтийн Үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч боомт хариуцсан дарга Хуа Зичань тэргүүтэй хүмүүстэй цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтын үеэр хоёр орны боомтын чиглэлээр баримталж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Боомытн сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Тухайлбал, төмөр замын хил холболт, бүтээн байгуулалтын асуудлуудаар хоёр талаас ажлын төлөвлөгөө гарган ажиллах, Гашуунсухайт, Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дуусгах тал дээр илэрхийлж, 2023 оны нэгдүгээр сард багтаан бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, гүйцэтгэх компанийн хүмүүсийг ирүүлэх талаар ярьлаа. БНХАУ-ын Боомтын захиргааны зүгээс баримталж байгаа 5G технологи ашиглаж, бараа солилцоог нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны талаас тавьлаа.

Аюултай, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэдэг боомт Замын-Үүдэд байгаа. Цаашид зорчигч ихээр нэвтрүүлдэг боомтоор аюултай ачаа нэвтрүүлэх нь сайнгүй, тиймээс Ханги, Мандал боомтуудаар энэ төрлийн ачаа барааг тээвэрлэх ажлыг явуулах, үүний тулд стандартаа солилцож, 2023 оноос явуулж болох талаар саналаа илэрхийллээ.

БНХАУ-ын талаас онцгой комиссын шийдвэр гэж гарсан. Энэ шийдвэрээр зорчигч тээврийн боомтуудыг шат дараатай нээх шийдвэрүүд гарсан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл авч байгаа иргэд бодитой хүлээж авах ёстой. Энэ нь нэгдүгээр сарын 8-наас хоёр талын бэлтгэл байдал хангагдсан байдлаас шалтгаалж нээх бэлтгэл ажил руу орох шийдвэр гарсан.

Хамгийн эхэнд Эрээн, Замын-Үүдийн боомтыг нээх ажлыг хоёр талаасаа хангаж ажиллая, бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд нээнэ. Үүний дараа Шивээ хүрэн, Ханги мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээнэ.

Манай улс Хятадтай 14 боомтоор хиллэдэг. Хавирга, Рашаатын боомтыг нээх талаар саналаа солилцлоо. ӨМӨЗО-ны боомт хариуцсан даргатай санал солилцсоноор удахгүй энэ боомтуудыг бас нээх боломжтой гэдэг талаар илэрхийллээ.

Дүүргүүдийн ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулна
Дүүргүүдийн ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.