Дүүргүүдийн ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүргүүдийн ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулна

May be an image of 6 people and people standing

/2022.12.27/: Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс есөн дүүргийн эмэгтэйчүүдтэй төлөвлөгөөт уулзалтыг хийж буй.

Өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн эмэгтэйчүүдийг төлөөлөгч Х.Болормаа, Л.Ариунтуяа, Б.Мөнхцэцэг, Н.Баярчимэг нар хүлээн авч уулзлаа. Тэд НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаагаа тайлагнаж, цаашдын зорилтоо танилцуулав. Мөн дүүргүүдийн ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулах санаачлагаа танилцуулж байв. Энэ нь эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, идэвхжүүлэх, нийслэл-дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх боломж, нөхцөлөөр хангах, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажилласан байна. Тэр тусмаа ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, цар тахлын сөрөг нөлөөг даван туулах, боломж шийдлийн эрэлхийлж ажилласан юм. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, гэр бүл рүү чиглэсэн зорилт хөтөлбөр хэрэгжүүлжээ. Мөн ахмад настнууд болон өсвөр үеийн охид руу хандсан үйл ажиллагааг дээрх зөвлөл хэрэгжүүлснийг төлөөлөгчид хэлж байлаа.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Цаашид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс “Итгэлцлийн зээл” олгох байдлаар ажлын байр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгааг танилцуулсан юм. Мөн оролцогдын санал хүсэлтийг сонслоо. Дүүргүүдийн удирдлагууд болон оролцогчид "Эмэгтэйчүүдийн зөвлөл" байгуулах санаачлагыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зарим дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэхүү бүтцийг хэлэлцэн батлаад байгаа аж.

Эх сурвалж: НИТХ

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ
Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.