/2022.12.27/: Цасан шуурганы улмаас АНУ даяар хүйтний эрч чангарч, зузаан хунгар цас тогтсоны улмаас олон арван хүмүүс амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид ч өснө гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Цас нэмэгдэж орсоор байгаа бөгөөд одоогийн байдлаар зарим газарт цасны зузаан 1,2 метр хүрсэн байна. АНУ даяар нийт 49 хүн амиа алдаад байгаа бөгөөд үүнээс 27 нь Нью-Йоркийн Эри мужид амиа алдсан байна.
Баффало хотын комиссар иргэдийг гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна гэв.
Ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул энэ шуургыг “Буффалогийн түүхэн дэх хамгийн их сүйрэр дагуулсан шуурга” гэж нэрлэв. Даваа гарагт тэрээр Ерөнхийлөгч Жо Байденаас Эри, Женеси мужуудад онцгой байдлын мэдэгдэл гаргахыг хүссэн юм.
Нью-Йорк дахь аврах ажиллагаанд туслахаар Үндэсний гвардийн хэдэн зуун цэргийг дайчилсан байна.
Эх сурвалж: CNN