Д.Дагвадорж, А.Ундрах, Ши Шао Хуа нарыг хорих шийдвэрийг хүчингүй болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дагвадорж, А.Ундрах, Ши Шао Хуа нарыг хорих шийдвэрийг хүчингүй болголоо

/2022.12.26/: “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан баривчилж, улмаар нэг сарын хугацаатай хорьсон хэдий ч тэдний өмгөөлөгчид шүүхэд гомдол гаргажээ.

Уг гомдлыг авч хэлэлцээд тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

“Тусгаар тогтнолын тухай шинэ баримтууд: Хаан ба язгууртнууд“ тусгай лекц болно
“Тусгаар тогтнолын тухай шинэ баримтууд: Хаан ба язгууртнууд“ тусгай лекц болно
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.