Тавтай унтуулдаг аялал жуулчлалын төрөл эрэлт ихтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавтай унтуулдаг аялал жуулчлалын төрөл эрэлт ихтэй байна

The rise of sleep tourism.

/2022.12.23/: Амралтаар явах нь унтах дадал зуршлаа сайжруулахад тохиромжтой арга биш мэт санагдаж магадгүй юм.

Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт зочид буудал, амралтын газруудад зүгээр л унтаж амрахаар очиж байгаа жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нойрны аялал жуулчлал хэдэн жилийн турш эрэлт ихтэй байна.

Цар тахал гарснаас хойш хэд хэдэн томоохон аялал жуулчлалын байгууллагууд нойргүйдлээс болж зовж шаналж буй хүмүүст анхаарлаа хандуулж эхэлжээ.

Шинэлэг дуу чимээ тусгаарлагчаар тоноглогдсон Лондонгийн анхны унтлагын төвтэй зочид буудал 2020 оны эхээр нээгдсэн бол Шведийн ор үйлдвэрлэгч Hastens Португалийн Коимбра хотод дэлхийн анхны Hästens Sleep Spa зочид буудлыг байгуулжээ.

Why sleep tourism is booming | CNN Travel

Яагаад нойр нь аялал жуулчлалын салбарынхны анхаарлыг татав?

Үүнд дэлхийн цар тахал асар их үүрэг гүйцэтгэсэн. “Clinical Sleep Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд хамрагдсан 2500 гаруй насанд хүрэгчдийн 40 хувь нь тахал эхэлснээс хойш нойр нь хулждаг болсон гэж мэдэгджээ.

"Амжилтын төлөө унтаарай!" номын хамтран зохиогч, нойр судлаач, доктор Ребекка Роббинс хэлэхдээ "Ковид-19-ийн эрин үед хүмүүс бөх унтах асуудалд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд магадгүй маш олон хүмүүс нойргүйдэлтэй тэмцэж байсан" гэж хэлэв.

Ховсын эмчилгээний эмч, бясалгалын дасгалжуулагч Малминдер Гилл мөн хүмүүсийн нойронд хандах хандлага өөрчлөгдсөнийг анзаарчээ.

Гилл CNN Travel-д өгсөн ярилцлагадаа "Бүх зүйл урт наслах, эрүүл амьдрах тал руугаа явж байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүс эрүүл амьдарч урт наслахын тулд шаардлагатай бүхнийг туршиж үзэж байна. Нойронд ач холбогдол өгч байгаа нь мөн үүнтэй хамаатай. Учир нь унтах нь бидний амьдралын чухал хэсэг байдаг нь гайхах зүйл биш юм. Нойр дутуу байх нь ядрахаас гадна түгшүүр, хямрал, сэтгэл хөөрөл, сэтгэл зүйн өөрчлөлт зэргийг дагуулдаг" гэв.

Sleeping tourism" is gaining more and more popularity in the world: what is  it?

Гилл Лондон дахь Белмонд зочид буудал болох Cadogan-тай хамтран нойрны асуудалтай зочдод зориулсан "Sleep Concierge" нэртэй тусгай үйлчилгээг бий болгожээ.

Үйлчилгээнд нойрыг сэргээх бясалгалын бичлэг, нуруу болон хажуугаараа унтахыг илүүд үздэг зочдод зориулсан сонголт бүхий дэрний цэс, хөнжил, уг үйлчилгээнд тусгайлан зориулж боловсруулсан унтахын өмнөх цай, анхилуун үнэртэй дэр багтдаг аж.

Эх сурвалж: CNN

ШУУД: УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.