АНХААР: Баянхошуу орчмын агаар дахь РМ2.5 тооцосонцрын хэмжээ 500-аас дээш байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Баянхошуу орчмын агаар дахь РМ2.5 тооцосонцрын хэмжээ 500-аас дээш байна

/2022.12.01/: Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байгаа хэдий ч агаарын бохирдол маш их байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаар МАШ ИХ бохирдолтой буюу агаарын чанарын индекс 500-аас дээш зааж байна.

Гэхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянхошуу орчмын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1110-ыг зааж байжээ.

РМ-2,5 тоосонцор гэж юу вэ? Ямар хор уршигтай вэ?

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Ийм их хэмжээний бохирдолтой үед тухайн байршилд амьдарч байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөжээ.

ГССҮТөв нийт ажилчиддаа 13 дахь сарын цалин олгожээ
ГССҮТөв нийт ажилчиддаа 13 дахь сарын цалин олгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.