/2022.12.23/: ГССҮТ нь сүүлийн хагас жилийн ажлаа дүгнэж, 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалинг Ерөнхий захирлын А/175 тоот тушаалын дагуу тооцож олгожээ.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100 хувь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоо нь эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, урамшуулах эмнэлгийн орчныг тав тух, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаа шийдэх олон давуу талыг олгохын зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд бүтэц зохион байгуулалтаа хийн ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна.
Эх сурвалж: ЭМЯ