Устөрөгчөөр ажилладаг анхны тийрэлтэт хөдөлгүүрийг амжилттай туршжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Устөрөгчөөр ажилладаг анхны тийрэлтэт хөдөлгүүрийг амжилттай туршжээ

World's first test run of a hydrogen jet engine a success - The Verge

Rolls Royce болон Европын агаарын тээврийн easyJet компаниуд хамтран анхны устөрөгч түлшээр ажилладаг тийрэлтэт онгоцны хөдөлгүүр амжилттай туршсанаа зарлалаа.

Энэ технологийг амжилттай хөгжүүлснээр тэд агаарын тээврийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг тэглэж чадна хэмээн найдаж байгаа ажээ.

Агаарын тээврийн салбарт ийм зорилт дэвшүүлэх нь хэцүүхэн сорилтуудын нэг бөгөөд цахилгаан автомашин бүтээхээс цахилгаан нисэх онгоц бүтээх нь мэдээж хэрэг үлэмж хэцүү зүйл. Нар болон салхиар цэнэглэгддэг сэргээгдэх эрчим хүчний батарей ашиглаж болох ч эдгээр батарей нь овор ихтэй, хүнд учраас нислэгт тохиромжгүй юм. Иймээс агаарын тээврийн компаниуд болон нисэх онгоц үйлдвэрлэгчид хамтран, устөрөгч зэрэг цэвэр түлшийг ашигладаг хөдөлгүүр зохион бүтээж, агаар мандалд хаягдал болгон зөвхөн ус ялгаруулах зорилт тавин ажиллаж байна.

Rolls-Royce, easyJet successfully test hydrogen-powered jet engine –  EURACTIV.com

Rolls-Royce AE 2100-A маркийн хувиргасан хөдөлгүүрийг агаарын тээврийн хоёр компани Их Британид хийсэн газар дээрх туршилтандаа ашиглажээ. Туршилтанд ашиглах устөрөгчийн түлшийг Их Британийн Оркни арал дээрх Европын далайн энергийн төвд буюу далайн давалгааг эрчим хүч болгон хувиргах болон устөрөгч үйлдвэрлэх цогцолборт гарган авсан байна. Энэ байгууламжид устөрөгчийг зөвхөн салхи болон далайн давалгааны энерги ашиглан үйлдвэрлэдэг учир ногоон түлш гэж нэрлэж буй аж.

Rolls-Royce болон easyJet компаниуд аль аль нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтдаа хүрэхийн тулд ногоон устөрөгч түлш ашиглахаар болсон ч одоогийн байдлаар ногоон устөрөгч түлшний олдоц муу, үйлдвэрлэх өртөг өндөртэй байна. Тийм ч учраас АНУ тэргүүтэй зарим улсын засгийн газрууд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм.

A Hydrogen Jet Engine's First Test Run:A Success

Чухамдаа байгалийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэж байгаа учраас л энэхүү түлшийг ногоон устөрөгч гэж нэрлэж байгаа болохоос биш дэлхий даяарх бусад компаниуд устөрөгчийн түлш үйлдвэрлэхдээ байгалийн хийг ашиглаж байгаа учир устөрөгч түлшний салбарыг бүхэлд нь байгальд ээлтэй, ногоон түлшний үйлдвэрлэл гэж хэлэхэд тун төвөгтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн хий ашиглан, устөрөгчийн түлш гарган авдаг үйлдвэрүүд дэлхийн дулаарал үүсгэгч гол хий болох нүүрстөрөгчийн давхар ислийг үйлдвэрлэлийн явцдаа ихээр ялгаруулж байдаг.

Устөрөгч түлшээр ажилладаг агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд хийгдэх ёстой дараагийн нэг чухал алхам нь агаарын хөлгийн шинэ дизайн байх болно гэж Олон Улсын Агаарын тээврийн холбоо үзэж байна. Учир нь устөрөгч түлш ашиглан, холын зайн нислэг үйлдэхийн тулд агаарын хөлгүүдийн шатахууны сав нь одоогийнхоос хавьгүй том байх ёстой аж.

Тухайлбал, Боинг 747 тийрэлтэт онгоц нь 250 000 литр энгийн түлшээр нислэг үйлддэг зайгаа устөрөгчийн түлш ашиглан туулахыг хүсвэл 1 сая литр устөрөгч ашиглах шаардлагатай гэсэн тооцоолол гарсныг The Guardian сонин мэдээлжээ.

Japan To Develop Next-Gen Hydrogen Engine For Aircraft

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзвээс ногоон устөрөгчийн түлшийг зөвхөн богино зайн буюу орон нутгийн нислэгт түлхүү ашиглах төлөв ажиглагдаж байна. Европын Холбооноос 2020 онд гаргасан тайланд дурдсанаар, устөрөгчийн түлш ашиглан 3000 километр нисэх боломжтой онгоцууд 2035 он гэхэд л бүтээгдэх төлөвтэй байна гэж байв.

Харин easyJet компани орон нутгийн болон богино зайн нислэг үйлддэг, мөн Rolls Royce нь агаарын тээврийн 400 гаруй компанид хөдөлгүүр нийлүүлдэг гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Rolls Royce-ийн хамгийн том хоёр харилцагч Boeing болон Airbus компаниуд ч мөн цэвэр устөрөгчийг ирээдүйд агаарын тээвэрт ашиглагдах цэвэр түлш гэж үзэн, судалгаа шинжилгээнд оролцож байгаа юм.

Airbus reveals plans for hydrogen fuel cell aircraft | CNN

Гэвч нэг зүйлийг цохон тэмдэглэхэд, дээр өгүүлсэн амжилттай туршилт нь зөвхөн газар дээр хийгдсэн тул онгоцыг агаарт хөөргөж туршин, амжилттай үр дүн үзүүлэхийн тулд хийх ажил маш их, мөн цаг хугацаа шаардлагатай байгаа юм. Rolls Royce компанийн өгсөн мэдээллээс үзэхэд easyJet-тэй хамтран хийж байгаа туршилтаа амжилтанд хүргэж, урт хугацааны амбицтаа хүрэхийн тулд тус компаниуд газар дээрх олон туршилтыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой болсон гэжээ.

Эх сурвалж: theverge

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.