Барилгын салбарын “Шилдэг барилга”, “Шилдэг ААН”-үүд шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын салбарын “Шилдэг барилга”, “Шилдэг ААН”-үүд шалгарлаа

/2022.09.07/: “Барилгачдын баяр”-ын түүхт 96 жилийн ой өнөөдөр /2022.09.02/-ны өдөр тохиож байна. Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн баасан гаригт барилгачдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ дагуу улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан ойн баяраараа шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.

2022 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид “Баганат өдөрлөг” бүхий цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайд тугийг нь мандуулан алдаршуулсан юм.

Шагнал гардуулах нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын ззахирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцож, барилгын салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж: БХБЯ

АТГ: Төрийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна
АТГ: Төрийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.