АТГ: Төрийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Төрийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна

/2022.12.22/ Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны арванхоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 43 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 79.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 209 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
Барилга, хот байгуулалтын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.