Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогдлоо

/2022.05.17/: Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж тэдний дуу хоолойг Монгол Улсын барилгын салбарын төрийн бодлогод тусгуулахыг чармайн ажиллаж ирсэн. Тус ассоциацийн гишүүнчлэлийн хүрээ жилээс жилд өргөжиж, одоогоор 160 гаруй бүртгэлтэй гишүүн болон дэмжигч байгууллагуудтай болсон байна.

Монголын барилгын үндэсний ассоциаци нь 2019 онд зохиогдсон Бүх гишүүдийн ээлжит 4-р чуулганаас хойших 3 жилийн хугацаанд бид МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-г баталж, үүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 3 жилдээ нэг удаа зохион байгуулагдаг Бүх гишүүдийн V-р чуулганаа 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Чуулганд Барилга, хот байгуулалтын яамны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар оролцов.

V-р чуулганаар ассоциацийн Удирдах зөвлөлийн 2019-2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж дүгнэх, Ассоциацийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах, Ассоциацийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож батласан. Шинэчлэн сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдээс ассоциацийн Ерөнхийлөгчөөр “Цаст Импекс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баярсайхан сонгогдлоо.

Эх сурвалж: БХБЯ

Барилга, хот байгуулалтын сайд Чойбалсан хотод ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын сайд Чойбалсан хотод ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.