Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөрийг зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөрийг зарлалаа

/2022.12.22/: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно.

Үүнтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах хороо Монголын Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг зарлаж, хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж эхэллээ.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний шатанд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам ба миний дуртай спорт” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаанд 14-18 насныхан оролцох боломжтой.

“Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т хамрагдсанаар олон улсын түвшний уралдаан тэмцээнийг сурвалжлах заавар зөвлөгөө сонсож, спортын сэтгүүл зүйн онол, арга зүйд суралцахаас гадна бусад орны үе тэнгийн залуу сэтгүүлчидтэй харилцаа холбоогоо тэлэн, олон улсын спортын холбоодын болон спортын ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болох юм.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: НЗДТГ

“Богинын тээврийнхэн үнээ тогтоосны дараагаар ЭТТ амны үнээ тогтоодог“
“Богинын тээврийнхэн үнээ тогтоосны дараагаар ЭТТ амны үнээ тогтоодог“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.