“Богинын тээврийнхэн үнээ тогтоосны дараагаар ЭТТ амны үнээ тогтоодог“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Богинын тээврийнхэн үнээ тогтоосны дараагаар ЭТТ амны үнээ тогтоодог“

/2022.12.22/ УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монгол Улсад нүүрсний үнийг богинын тээвэр хийдэг хүмүүс тогтоож байна. Үүнд нь эрх баригч нар оролцчихсон явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай маш олон компаниуд бий. 10 мянга орчим машины 90 хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Үлдсэн хувь нь манай эрх баригч нарын машин байдаг. Тухайлбал, ЭТТ байгаа. Аман дээрээ 109 доллараар нүүрсээ зарж байгаа. Богинын тээвэрт явж буй хүмүүс түрүүлж үнээ тогтоогоод дараагаар нь ЭТТ-н амны үнээ тогтоодог гэв.

АТГ-аас эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна
АТГ-аас эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.