АНУ-аас Украинд 45 тэрбум долларын тусламж үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас Украинд 45 тэрбум долларын тусламж үзүүлнэ

Ukraine war latest: Biden praises Ukraine for its 'unbreakable  determination' and pledges support for 'as long as it takes' in news  conference with Zelenskyy | World News | Sky News

/2022.12.22/: Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч Володимир Зеленськийд хандан "АНУ Оростой хийж буй дайнд Украиныг талд тууштай зогсох болно" гэв.

Ноён Байден Украинд 2 тэрбум долларын тусламж үзүүлэх шинэ багцыг баталж, дахин 45 тэрбум долларын тусламж амлав.

Ноён Зеленський Вашингтоны дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэв.

Ноён Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "энэ харгис дайныг зогсоох бодолгүй байна" гэж мэдэгдэв.

Украины хамгийн чухал холбоотон болохын хувьд АНУ аль хэдийн 50 тэрбум долларын хүмүүнлэг, санхүү, аюулгүй байдлын тусламж үзүүлээд байгаа нь бусад улсаас хамаагүй их байгаа юм.

Зеленський уулзалтад өөрийн бэлэг тэмдэг бүхий ногоон цамц, гутлаа өмсөн очсон бөгөөд Конгресс бидэнд үнэт зүйл, тусгаар тогтнолоо хамгаалахад туслах зорилгоор 45 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Ukraine war: Biden tells Selenskyj his country will never stand alone -  Canada Today

Ирэх нэгдүгээр сард Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоох Бүгд найрамдах намынхан Украины төлөө “хоосон чек” бичихгүй гэдгээ амлалаа.

Харин Зеленський "Конгресс өөрчлөгдсөнөөс үл хамааран" улс оронд нь хоёр намын дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна гэжээ.

Цагаан ордны уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлж, АНУ-ын хууль тогтоогчдод хандан "Манай улсад илүү их зэвсэг хэрэгтэй байна. Оросын армийг бүрэн гаргахын тулд илүү их буу, сум хэрэг болж байна" гэж хэлэв.

Зеленський илтгэлийнхээ төгсгөлд Вашингтонд хийх айлчлалынхаа өмнөхөн очсон фронтын хот болох Бахмутын хамгаалагчдын гарын үсэг бүхий Украины байлдааны тугийг Конгресст гардуулав.

PoliticsNow: 'Ukraine will never surrender', Volodymyr Zelensky tells US  Congress | The Australian

Вашингтоны лхагва гарагт зарласан аюулгүй байдлын тусламжийн багцад Оросын чухал объектууд руу харвасан пуужингууд болон нисгэгчгүй онгоцноос хотуудаа хамгаалах шинэ “Патриот” пуужингийн систем багтсан байна.

"Газар-агаар" ангиллын дэвшилтэт пуужингийн системийг Украинд нийлүүлэх нь өдөөн хатгасан алхам болно гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Орос Украинд довтолсон өдрөөс хойш АНУ-ын армийн тооцоолсноор дор хаяж 100 мянган орос цэрэг, 100 мянган Украин цэрэг амь үрэгдэж, шархадсанаас гадна 40,000 энгийн иргэн амь үрэгджээ.

НҮБ Оросыг оролцуулаад Европ даяар 7.8 сая хүнийг Украинаас дүрвэгсэд хэмээн бүртгэжээ. Гэхдээ энэ тоонд гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн ч Украинд үлдсэн хүмүүсийг оруулаагүй байна.

Харин лхагва гарагийн эхээр Путин Украины дайнд Орос буруугүй гэж хэлэв.

Graphic showing how the Patriot system works

Эх сурвалж: ВВС

“Монголд нүүрсний үнийг богинын тээвэрт явдаг хүмүүс тогтоож байна“
“Монголд нүүрсний үнийг богинын тээвэрт явдаг хүмүүс тогтоож байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.