ЦЕГ: Суулт зарласан иргэдийг эмнэлэгт хүргэсэн, нэг ч хүн БАРИВЧИЛЖ, СААТУУЛААГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Суулт зарласан иргэдийг эмнэлэгт хүргэсэн, нэг ч хүн БАРИВЧИЛЖ, СААТУУЛААГҮЙ

/2022.12.22/ 18 дахь хоногтоо жагсаж буй иргэдийг өчигдөр буюу энэ сарын 21-ны өдрийн орой талбайгаас гаргаж, албадан баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тайлбар өглөө. Тодруулбал,

-Жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18.30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг 3 автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлах, саатуулж байгаа явдал биш. Харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болно.

Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй байна.

Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн болно гэлээ.

УГТЭ ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ
УГТЭ ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.