БХБЯ-ны зарим алба хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ-ны зарим алба хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа

No photo description available.

/2022.02.01/: Угтан ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

No photo description available.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХБГХБХЗГ-ын шинжээч, ахмад ажилтан Мягмардоржийн Гантөмөр, НААИДББХЗГ-ын дарга Ганчулууны Цогтсайхан, НААИДББХЗГ-ын ахлах шинжээч Ренчинсүрэнгийн Батчимэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХЕГ-ын ахмад ажилтан тус яамны ажилтан Мягмарын Энхтайван, Алтан гадас одонгоор СМТХ-ийн дарга Нямсүрэнгийн Нарантуяа, НААИДБХЗГ-ын ахлах шинжээч Мэдэхгүйн Ням-Осор, Хил хамгаалах байгууллагын ахмад, тус яамны жолооч Раашийн Баярмагнай, Хөдөлмөрийн хүндэт медалиар СХОГ-ын ахлах шинжээч Сүхтэйн Оюунжаргал, яамны жолооч Ёндонгийн Ганчулуун, яамны байрны үйлчилгээний ажилтан Амарцогтын Солонго нар шагнагдлаа.

Эх сурвалж: БХБЯ

Төрийн дээд цол, одон медалийг гардуулав
Төрийн дээд цол, одон медалийг гардуулав
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.