/2022.01.31/: XII дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан “ЧММ” ХХК-ийн ерөнхий захирал Халтарын Чинбат, Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Эрдэнийн Ганзориг нарыг “Гавьяат барилгачин” цолоор, ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн доктор, профессор, Зөвлөх инженер Жүгдэрийн Гэрэлхүүг “Гавьяат багш” цолоор шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Мөн Монгол Улсад Барилгын салбар хөгжсөний 95, Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан ГЗБГЗЗГ-ын ахмад ажилтан Жамцын Орломжав, Довдонгийн Хишигхорол, Түдэвийн Гүрлхаажав, Хурд группын ахмад ажилтан, барилгын ахмад инженер Хас-Очирын Бямбасүрэн нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХСУХАТАҮЗЗ-ийн ерөнхий ня-бо Доржчулуугийн Сэлэнгийг Алтан гадас одонгоор, “АТТП” ХХК-ийн захирал Нямын Амарбатыг Хөдөлмөрийн хүндэт медиалаар тус тус шагнасныг гардуулав.
Гавьяат цол болон төрийн одон медиалаар шагнагдсан салбарын ахмадууд, ажилтнуудад амжилт хүсч, ирж байгаа сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.
Эх сурвалж: БХБЯ