Ахмад депутатуудад хүндэтгэл үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмад депутатуудад хүндэтгэл үзүүллээ

No photo description available.

/2022.01.14/: Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Барилгын салбараас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан Д.Мандах, М.Могойтар, С.Билэгсайхан, В.Буянжаргал нарыг Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээнд яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд нар оролцлоо.

No photo description available.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм депутатуудад Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагын бүрэлдэхүүн, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: БХБЯ

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдлаа
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.