Газрын кадастрын цахим системд ШШГЕГ холбогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын кадастрын цахим системд ШШГЕГ холбогдлоо

No photo description available.

/2022.01.07/: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг цахимаар шуурхай авдаг боллоо.

Өмнө нь лавлагааг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад 30 гаруй албан бичгийг цаасаар явуулж, 5-20 хоногийн хугацаа зарцуулдаг байсан бол одоо газартай холбоотой лавлагааг цахимаар шуурхай солилцох, газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтой болжээ.

Ийнхүү төрийн байгууллагууд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цаг хугацаа, үргүй зардлыг хэмнэж, үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулж байна.

Эх сурвалж: БХБЯ

Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй уулзлаа
Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.