/2022.12.19/ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны зургаадугаар сард УИХ-ын чуулганаар баталсан байдаг.
Хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах аж. Мөн иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байна.
Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийж эхэлжээ.