Осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна

/2022.12.19/ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтанд хамруулж байна.

Өнөөдөр дээрх 20 сумаас ирсэн 40 эмчийг сургалтад хамруулжээ. Дээрх эмч нар Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг сумаас ирсэн байна. ЭМЯ зүгээс мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн , даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байгаа юм.



Эх сурвалж: ЭМЯ

ФОТО: Иргэдийн жагсаалын 16 дахь өдөр...
ФОТО: Иргэдийн жагсаалын 16 дахь өдөр...
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.