“Эрдэнэс Тавантолгой“ ХК-иас мэдэгдэл гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-иас мэдэгдэл гаргажээ

/2022.12.19/: “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас цахим орчинд тархсан мэдээлэлтэй холбоотой мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд,

"Цахим орчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 жил ажиллаж байгаа тухай ташаа мэдээллийг түгээж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийг төлөөлөх 7, хараат бус 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Компанийн тухай хууль, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийг тус тус үндэслэн томилж чөлөөлдөг.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хувьд “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар томилох шийдвэр гарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдрийн хурлаар баталгаажуулсан.

Иймд иргэд олон нийт та бүхэн цахим орчинд түгээж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эргэлзээтэй мэдээллийг www.ETT.mn цахим хаягаар нэвтэрч бодит мэдээлэлтэй танилцахыг хүсье" гэжээ.

No photo description available.Эх сурвалж: ЭТТ

С.Шаарийбуу: Би охиноо их санадаг
С.Шаарийбуу: Би охиноо их санадаг
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.