/2022.12.19/ Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийж байна.
Бид 1990 онд өөрийн мэдэлгүй ардчилал, зах зээлийн замаар орсон. Бүгд л амьдрахын төлөө зүтгэж байсан. Тэдний нэг нь миний охин. Би охиноо их санадаг. Санахгүй байхын аргагүй.
Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай бид нүүр тулсан. Бид ардчилсан хүмүүнлэг шударга зүйл байна гэж итгэж очсон. Бодит байдал дээр бохир бүх асуудалтай тулсан.
Хэдийгээр энэ аймшигт аллагыг хийснээ хүлээсэн боловч тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. Яах гэж энэ зүйлийг хийсэн бэ гэхээр "Бид Багиндаг тусалсан, мөнгөөр тохирсон" гэж ярьдаг байсан. 12 жил иймэрхүү л өнцгөөр яригддаг байлаа. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд "Цэргийн хүн болохоор бид үүргээ биелүүлсэн" гэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгаасан. Гэвч одоо энэ улсуудын мэдүүлж байгаагаар шийдвэрлэж болдоггүй. Шүүх нь "Тэр үед чи энэ үгээ хэлж байх чинь яасан юм" гэдэг. Энэ хэргийг зохион байгуулалттай хийсэн гэж би боддог.
Тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, прокурор, цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад дотоодын мэргэшсэн хуулийн том фирмүүд, бүтэн институт зогссон нөгөө талд нь хохирогч би ганцаараа зогссон.