/2022.12.19/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хил давж зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна.
Тэрээр энэ сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгсөн юм. Учир нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй 17 хүний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр багтсан байдаг. Үүний дараагаар түүнийг хил давсан гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрээр:
-Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? гэжээ.
Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) December 18, 2022
Түүнчлэн ХҮН намын хуульч Д.Үүрцайх, "Х.Баттулгад "Хувийн баталгаа гаргах" гэсэн хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэж мэдээлсэн юм.
Тэгвэл бид үүнтэй холбоотойгоор АТГ-аас тодруулахад:
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой мэдээллийг дур мэдэн өгөх боломжгүй. Түүнд хилийн хориг тавих эсэхийг шүүхээс шийднэ. Мөн гадагшаа хил давсан эсэх мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгөх боломжтой гэсэн юм.