Осол их гардаг 20 суманд яаралтай тусламж үзүүлэх цэгүүдийг байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осол их гардаг 20 суманд яаралтай тусламж үзүүлэх цэгүүдийг байгуулна

/2022.12.19/: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтанд хамруулж байна.

Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байна. Өнөөдөр дээрх 20 сумаас ирсэн 40 эмчийг сургалтад хамруулж байна. Дээрх эмч нар Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас иржээ.

ЭМЯ зүгээс мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн, даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Ц.Ганболд: Шахмал түлшний түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий
Ц.Ганболд: Шахмал түлшний түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.