Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 401 согтуу жолоочийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 401 согтуу жолоочийг илрүүлжээ

/2022.12.19/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явууллаа.

Хуралдаанаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт 557 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтаар 23,852, хяналтын камераар 21,329 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчлийг таслан зогсоосон. Мөн дээрх хугацаанд 28 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас барсан” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 2657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн. Бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл мөн багассан” гэлээ. Тэрбээр мөн жагсаалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөрт 50-60 иргэн хонож байгааг танилцуулав.

Эх сурвалж: НЗДТГ

Пеле: Баяр хүргэе Аргентин, Диего тэнгэрээс инээмсэглэж байгаа нь лавтай
Пеле: Баяр хүргэе Аргентин, Диего тэнгэрээс инээмсэглэж байгаа нь лавтай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.