У.Цогтбаярын дүүгийн байр руу цагдаагийн хуурамч үнэмлэхтэй хүмүүс нэвтэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Цогтбаярын дүүгийн байр руу цагдаагийн хуурамч үнэмлэхтэй хүмүүс нэвтэрчээ

/20222.12.19/ Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрт танихгүй хүмүүс халдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийсэн байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр цагдаагийн тусгай дугаарын 102 утгсанд нэгэн иргэнээс гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан гэх дуудлага иржээ.

Үүний дагуу мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01.00-02.00 цагийн хооронд авсан байна. Ингэхэд хэрэг үйлдсэн этгээдүүд нь өөрсдийгөө "Цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна" гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлжээ. Харин тэдний үзүүлсэн үнэмлэх цагдаагийн байгууллагын алба хаагчийнх биш бөгөөд ямар бичиг баримт ашигласаныг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.