/2022.12.16/ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нарын таван гишүүн мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Хулгайтай тууштай тэмцэх бодол улам гүнзгий болж байна. Монголын ард түмний баялгийг цөөхөн хэдэн нөхөд идээд дуусгаж байна. Монгол Улсын төсвөөс давсан хулгай хийгдсэн байна. Тиймээс үүний эсрэг тэмцье гэж бидний хэдэн нөхөд лобби бүлэг байгуулж байна. Энэхүү бүлэг байгалийн баялгаа хулгайчдаас хамгаалж, ард түмний мэдэлд өгөх зорилготой. 28 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Үүнийг өнөөдөр УИХ-ын даргад оруулж өгнө гэлээ.