“Хувийн хэвшлийнхэнд тус болж чадахгүй бол ус болохгүй холхон байя, улс төрчид өө“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хувийн хэвшлийнхэнд тус болж чадахгүй бол ус болохгүй холхон байя, улс төрчид өө“

/2022.12.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Энэ бол цаг үеэ олсон тогтоолын төсөл. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/1-ийг төрийн компаниуд авсан байна. Хувийн компаниуд цаг тухайд нь зээлээ төлчихнө. Харин төрийн компанийн чанаргүй зээлийг хэн төлөх вэ. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн 70 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүрдүүлж байна. Гэтэл бид төрийн өмчийн аж ахуй нэгжүүд бүгдийг хийж чаддаг юм шиг царайлсаар өнөөдрийг хүрлээ.

УИХ-ын индэр дээрээс төр хувийн хэвшлээ дэмжинэ, Төр хувийн хэвшлийн бизнест оролцохгүй гэж ярьдаг атлаа бодит дэмжлэг хаана байна вэ.

Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, төр та нарт хэрхэн туслах вэ гэж асуухад "Гай болохоор зай бол" гэж хэлдэг. Хувийн хэвшлийнхэнд тус болж чадахгүй юм аа гэхэд ус болохгүй холхон байя, улс төрчид өө гэлээ.

Автомашин нь цасанд сууснаас болж осгосон 3 том хүн, 3 хүүхдийг аварчээ
Автомашин нь цасанд сууснаас болж осгосон 3 том хүн, 3 хүүхдийг аварчээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.