/2022.12.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрээр:
-Гадаа -30 хэм байна. Иргэд жагсаж л байна. Сүүлийн жилд хоёр хүний нэг нь ядуу амьдарч байна. Үүнд хэн буруутай вэ. Манай УИХ-ын дарга Япон лугаа хөгжье гэж ярьдаг л даа. Гэхдээ Япон шиг ёс зүйтэй баймаар байна.
Үүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдсон таван гишүүнд маш их баярлаж байна. Та хэдийг минь хулгайчаар зарлалаа. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог байсан бол одоо Ерөнхий сайд томилж байгаа. АТГ-аас та бүхнийг зарлалаа. Та хэд маань парламент, сөрөг хүчин ямар байх ёстойг мэдрүүлж өгч байна. Энэ маш зөв.
"Хууль зүйн сайд нь ямар тансаг жагсаал вэ. Манай цагдаа нар очиж хоол идэж байна" гэж ярьж байна. Цагдаа нарыг ийм байлгадаг нь энэ хүний буруу биз дээ.
Ерөнхий сайд эхлээд дарга нартаа хариуцлага тооцох ёстой. Арван хуруундаа алтан бөгжтэй прокурор хууль сахиулж чадахгүй гэж ярьж байна. Гартаа алтан цагтай, гадаадад зугаалж байгаа нөхөр хууль сахиулж чадах уу. Ард түмэн бухимдаж байна.
Ардчилсан намыг булаах гэж янз бүрээр оролдож байна. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л өдийг хүртэл АН-ыг чирсээр байгаад энд авчирлаа гэв.